JANA POST 11.11 хямдралын хүрээнд гурван улсын нэгдсэн урамшуулалт аяныг эхлүүллээ
JANA POST нь Хятадын цахим худалдааны платформуудын 11.11 супер хямдралын өдрүүдийг тохиолдуулан Монгол, Тажикистан, Узбекистан гэсэн гурван улсад нэгдсэн журмаар зохион байгуулах супер шагналтай урамшуулалт аянаа эхлүүллээ. Аян 2026 оны арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд супер шагналын эзэд БНХАУ-ын Гуанжоу хотод долоо хоног аялах эрх болон бусад бэлгийн эзэн болох юм. Гуанжоу хотод долоо хоног аялах боломж Аяны хүрээнд JANA POST-ийн хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан амжилттай хийгдсэн илгээмж бүр сугалаанд оролцох нэг эрх болно. Гурван улсын супер шагналын эзэд олон улсын нөлөөлөгч, инфлүнсертэй хамт БНХАУ-ын Гуанжоу хотод долоо хоног аялах бөгөөд аяллын хөтөлбөрийн хүрээнд JANA POST компанийн логистикийн төвтэй танилцах болно. Аяллын багцад нислэг, зочид буудал, хоол болон бусад урамшуулал багтана. Үүнээс гадна 40 азтан JANA POST-ийн нэрийн бэлгийн багцын эзэн болно. Сугалааны тохирлыг 2026 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр явуулж, азтануудыг тодруулан зарлана. Хятадын цахим худалдааг Монголд илүү ойртуулна JANA POST нь Pinduoduo, Temu, Taobao, JD.com, 1688 зэрэг Хятадын топ цахим худалдааны платформоос бараа бүтээгдэхүүн захиалан, Монголдоо хүлээн авахад хялбар, найдвартай шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хагас жилийн хугацаанд тус компани 34,000 гаруй хэрэглэгчтэй болж, үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлээд байна. Олон улсын хэмжээнд JANA POST нь логистикийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд таван ялган боловсруулах төв, 1,000 гаруй илгээмж олгох цэгийн сүлжээгээр дамжуулан Төв азийн 5 улсын гурван сая гаруй хэрэглэгчид үйлчилж, 21 сая гаруй захиалгыг амжилттай хүргээд байна. Мөн Монгол Улсын 21 аймаг, 330 сумын хэрэглэгчдэд өөрт ойр салбараас илгээмжээ хүлээн авах үйлчилгээг боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 11.11-ийн хямдралын үеэр захиалгаа өгч, JANA POST-ийн урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Аяны дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга: Апп татах: apps.apple.com/kz/app/ja%C5%84a-post/id Facebook: www.facebook.com/JanaPostMongolia Instagram: www.instagram.com/jana_post_mongolia Вэбсайт: janapost.mn Холбогдох утас: 7509 3535 JANA POST MONGOLIA — Хүсэл бүхнийг хүргэнэ.