Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

ikon.mn · world
Full story

A strong wrestling tournament marking the 387th anniversary of the founding of Ulaanbaatar was held today at the Mongolian Wrestling Palace. A total of 256 wrestlers holding state, aimag and soum titles competed. State champion O. Khangai, affiliated with Buyant soum in Khovd Aimag and the Avragch sports club, won after eight rounds.

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр зохион байгуулагдлаа. Улс, аймаг, сумын цолтой 256 барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай найм даван түрүүлсэн бол Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Булган дэвжээний бөх улсын начин Э.Сумьябат долоо давж үзүүрлэлээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Харин их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Г.Мөнхбаяр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх улсын начин Н.Амгаланбаатар нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөхөд 15 сая төгрөг, үзүүр бөхөд 10 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн шагнал өглөө. Түрүү, үзүүрийн барилдааны зургаас:

Read full article → Compare