ЦЕГ: Махны эрэлт нэмэгддэг энэ үед мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна
Police in Khuvsgul province are warning livestock owners not to leave their herds unattended as demand for meat rises. A report was filed with police that 25 grazing yaks had been stolen. Investigators found that two people, identified as B and N, worked together to slaughter 15 cattle worth 55.1 million tugriks and sell them to others. Police returned nine of the cattle to the victim.
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт "бэлчээрт байсан 25 сарлаг хулгайд алдагдсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулахад Б, Н нар нь бүлэглэн 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан бусдад худалдаж борлуулсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг нь хүлээлгэн өгч хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ. Иймд малчид та бүхэн малаа тогтмол хариулгатай байлгаж, малын зүс, тамга тэмдэг зэргийг ялгах тэмдгийг бүртгэх махны эрэлт нэмэгддэг энэ үед мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Малын хулгайтай холбоотойгоор сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж урьдчилан сэргийлэхийг сануулав.