Арваннэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
Mongolia’s National Wrestling Association announced the schedule for a strong wrestling competition planned for November. Opening six-team matches for the Golden Cup will start on November 7. The announced pairings include Uvs Lake arena against the Ev Mongol team of Mig Insurance LLC, and the APU Skytel team of APU, Skytel LLC against MCS Energy of the MCS Group.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 7-ноос "Алтан цом"-ын төлөөх нээлтийн зургаан багийн халз барилдаанууд эхэлнэ. Тодруулбал Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг, "АПУ, Скайтел" ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М Си Эс" группийн "М Си Эс Энержи" баг, "Ажнай корпорац" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багтай хүч үзэхээр байгаа юм. Харин арваннэгдүгээр сарын 10-нд Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан, ирэх сарын 26-ны өдөр улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана. 11.07-ны Бямба гарагт 14:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх нээлтийн барилдаан, 11.08-ны Ням гарагт 11:00 цагт Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 11.07-08-ны өдрүүдийн Бямба, Ням гарагт Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/ 11.10-ны Мягмар гарагт 13:00 цагт Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан, 11.14-ний Бямба гарагт 14:00 цагт Эрдэнэт хотын “CUMO ARENA”-ийн нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/ 11.21-ний Бямба гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан 11.22-ны Ням гарагт 14:00 цагт "Моничат аппликейшн"-ий нэрэмжит Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан, 11.26-ны Пүрэв гарагт 13:00 цагт Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан, 11.27-ны Баасан гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 11.28-ны Бямба гарагт 13:00 цагт Буриад түмний баяр Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх, мөн Буриад 64 бөхийн барилдаан, 11.29-ний Ням гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан тус тус зохион байгуулагдана.