"Цайны цаг" хэмээн олноороо нэг талд гарч зогссон автобусны жолооч нарыг 25,000 төгрөгөөр торгожээ
Public transport buses pulled over to one side and formed a queue, causing congestion. The Capital City Public Transport Policy Department said social media reports described buses at the end of Bayankhoshuu on October 23 stopping together in large numbers for a so-called "tea time" and inconveniencing residents. The bus drivers were fined 25,000 tugriks.
Нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа гарч хүлээгдэл үүсгэжээ. Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст автобус нэг талдаа гарч, цайны цаг хэмээн олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай болохыг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д заасны дагуу хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж, зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа. Харин өнөөдөр(2026.10.26) нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүсээд байна. Учир нь Дарь-Эхийн ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ. Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна" гэж тайлбарлав. Иргэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаарх санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар холбогдож, хэлэх боломжтой байна.