"Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна"
Children’s preventive and early detection health exams are being organized nationwide from October 1 to December 1, based in kindergartens and general education schools. The early detection is not a one-time campaign and will take place every year. It covers three-year-old kindergarten children and students in grades 1, 6, 9 and 12. Anemia and oral health problems are commonly detected in early screening among three-year-old children.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. "Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настан, 1, 6, 9, 12 дугаар ангийнхан хамрагдана" гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлж байсан. Цэцэрлэгийн гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт болон амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байгааг “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Батсүрэн хэлж байна. Тэрбээр "Шүд цоорох, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амны суултын үрэвсэл, буйлны үрэвсэл гэх мэтчилэн үрэвслүүд их байна. Хоёрдугаарт цус багадалт орж байгаа. Биеийн жингийн хоцрогдлын бага зэргийн үзүүлэлт байсан" гэдгийг ярилаа.