ZuCa.mn платформ албан ёсны нээлтээ хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ikon.mn · world
Full story

The ZuCa.mn platform, developed by New Compass LLC, was officially launched during the 100th anniversary event of the Mongolian National Camps Association. A cooperation memorandum was established to expand collaboration between the Mongolian National Camps Association and the General Authority for Child and Family Development and Protection. The cooperation aims to develop the children's camp sector and to support child and family development and protection. The launch took place as part of the association's anniversary celebrations.

Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Нью Компасс” ХХК-ийн өөрсдийн хөгжүүлсэн ZuCa.mn платформын албан ёсны нээлт болж , хүүхдийн зуслангийн салбарын хөгжил, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь зуслангийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын зуслан сонгох үйл явцыг хялбаршуулах, мөн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байна. Жил бүр өвөл болон зуны амралтаар хүүхдээ аль зусланд амруулах, зуслангийн хөтөлбөр, үйлчилгээ, төлбөр болон бүртгэлийн нөхцөлийг судлах нь эцэг эхчүүдэд тулгардаг асуудлын нэг байдаг. Зуслангуудын мэдээлэл олон сувгаар тархсан байдаг нь сонголт хийх, мэдээлэл цуглуулах үйл явцыг хүндрүүлдэг. Тиймээс ZuCa.mn платформоор дамжуулан зуслангийн мэдээллийг нэг дор төвлөрүүлж эцэг эхчүүдэд сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зуслангуудын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээг олон нийтэд таниулах боломжийг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд Холбооны гишүүн зуслангуудын мэдээллийг платформд байршуулах, зуслангийн салбарын хэрэгцээ, эцэг эх, хүүхдийн хэрэгцээтэй холбоотой мэдээллийн ажил болон олон нийтэд чиглэсэн контент, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Зугаатай зуныг ZuCa-тай хамт.

Read full article → Compare