Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг олон нийтэд дөрвөн өдөр үнэ төлбөргүй үзүүлнэ
The Ulaanbaatar City Museum is showing its exhibits to the public free of charge from the 26th to the 30th of this month to mark the 387th anniversary of the founding of Ulaanbaatar. Groups of more than 15 people who want to learn about the capital’s history and culture must book by calling 11450960, the museum said. The museum is located in Bayanzurkh district’s 15th khoroo, east of Bokhiin Orgoo.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг энэ сарын 26-30-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ. Харин 15-аас дээш хүн нийслэл хотын түүх, соёлтой танилцахаар ирэх тохиолдолд 11450960 утсаар захиалга өгнө гэж тус музейгээс мэдэгдэв. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрладаг Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Музей нь 70 жилийн түүхэндээ 3,500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ. Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас 3,500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.