"Нөмрөгийн ДЦГ-ын хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна. Хугацаа наашлах боломжтой"
Damage from the fire in the Nomrog Strictly Protected Area is being assessed by certified, experienced specialists and experts from the Forest Department. The Ministry of Environment and Tourism said the assessment is taking place on the burned land. State Secretary Sh. Batbayar said the damage conclusion will be issued on the 6th of next month, and the deadline could be moved earlier.
Нөмрөгийн Дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоох ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Түймэр болсон газар нутаг дээр мэргэжлийн үнэлгээний холбооны холбогдох гэрчилгээтэй, туршлагатай мэргэжилтнүүд болон Ойн газраас шинжээчид үнэлгээ хийж байгаа юм байна. Мөн батлагдсан аргазүйн дагуу явахаас гадна Японы Засгийн газраас холбогдох мэргэжлийн хүнийг хохирол тооцох ажилд оролцуулж, дэмжлэг үзүүлэх санал тавиад байгаа юм байна. Биологийн хүрээлэн болон бусад байгууллагуудаас хийсэн тухайн бүс нутагт ургадаг ургамал зэргийн судалгаанууд дээр үндэслэн газар дээр нь ажиллаж байгаа багууд дүгнэлтээ гаргаж байгаа аж. Дүгнэлт 11-р сарын 6-ны хугацаандаа амжиж гарна гэв. Энэ даваа гарагийн байдлаар дүгнэлтийн ажил 30 хувьтай байсан ба ажлыг хурдасгах зорилгоор нисдэг тэрэг болон нэмэлтээр бүрэлдэхүүн явсан учир дүгнэлт гарах хугацаа наашлах боломжтой юм байна.