"Тархины харвалтын судалгааны урьдчилсан дүгнэлтээр Архангай, Хөвсгөл аймагт улсын дунджаас илүү өвчилж байгааг тогтоосон"

ikon.mn · politics
Full story

A preliminary stroke study concluded that Arkhangai and Khuvsgul provinces have a higher incidence of stroke than the national average. World Stroke Day is marked every year on October 29. Internationally, the day has been observed since 2006, while Mongolia began awareness work on the disease in 2009. Worldwide, 12–13 million people suffer a stroke each year; about five million die and around 4.5 million are left with disabilities.

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэдэг. Олон улсад 2006 оноос хойш тархины харвалттай тэмцэх өдрийг тэмдэглэж эхэлсэн бол Монголд 2009 оноос хойш энэ өвчнийг таниулах ажлыг хийж эхэлсэн юм. Дэлхий даяар жилд 12-13 сая хүн тархины харвалтаар өвчилдөг. Үүнээс таван сая орчим нь нас бардаг бол 4.5 сая орчим нь хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн нь эрүүл амьдралдаа буцаж ордог гэсэн статистик бий. Монголд 100 мянган хүнд дунджаар 200 нь харвалтаар өвчилдөг аж. Харвалтаар шаналж буй Монгол иргэдийн дундаж нас 59 байдаг нь бусад улсуудтай харьцуулахад 10 насаар бага байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн дэлхийд эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол Монголд эсрэгээрээ байдаг. Харвалтын улмаас нас барж байгаа иргэдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж буй талаар өнөөдөр Тархины харвалтын нийгэмлэгээс онцолсон. Тэмдэглэлт өдрийн талаар болон тархины харвалтын тухай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Анагаах Ухааны Хүрээлэнгийн Мэдрэлийн эмгэг судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам "Энэ жилийн харвалттай тэмцэх өдрийн уриа нь “Every M1nute Counts” буюу “Минут бүр үнэ цэнтэй” уриан дор өрнүүлж байна. Мөн энэ жил Монгол Улс анх удаа үндэсний хэмжээнд тархины харвалтын судалгааг хийж байгаа. Урьдчилсан дүгнэлтээр Архангай, Хөвсгөл аймагт улсын дунджаас илүү тархины харвалтаар өвчилж байна гэж тогтоосон. Энэ судалгааг бүтэн жил үргэлжлүүлсний эцэст илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Тархины харвалтын нийт тохиолдлын 80-90 хувьд урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн байдаг. Улаанбаатар хотын хүн амын дунд 2019 оноос 2021 онд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалт нэмэгддэг болохыг бид олж мэдсэн. Үүнд олон хүчин зүйл бий. Сэрүүн орохоор Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгддэг. Агаарын бохирдол нь тархины харвалт үүсэх гол хүчин зүйл гэдгийг олон улсад хийсэн судалгаагаар батлагдсан юм. Тийм учраас монголчууд хүйтний улиралд сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Артерийн даралтаа өглөө, оройдоо хэмжиж хэвших, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах зэргээр энгийн байдлаар арга хэмжээ авах ёстой" гэв.

Read full article → Compare