Баян-Өлгий аймгийн багш, боловсролын салбарын ажилтнуудын Монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3% байв
A Mongolian language test was held for teachers and education sector employees in Bayan-Ulgii aimag. It was taken by 905 participants from the aimag center, soums and bags. The average score was 36.3%, while 57% of participants scored below 40% and only 2.4% scored above 80%. Among primary school teachers, 70% scored below 40%, and among staff of professional education institutions, 61% scored below 40%.
Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын ажилтнууд, багш нарын дунд Монгол хэлний сорилыг зохион байгуулав. Сорилд аймгийн төв, сум, багаас 905 оролцогч шалгалтад хамрагджээ. Гүйцэтгэлийн дундаж 36.3% бөгөөд оролцогчдын 57% нь 40%-иас доош, зөвхөн 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байв. Бага ангийн багш нарын 70%, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтнуудын 61% нь 40%-иас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна. Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн. Бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), харин Монгол бичгээр унших (26.1%), санаагаа товч илэрхийлэх (29.5%), эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна. Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна. Магистрын зэрэгтэй оролцогчид (47.8%) бакалавр (34.7%) болон дипломынхоос (32.6%) илүү үр дүн үзүүлсэн. Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7%-тай байна гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.