Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэдэг болжээ
The Mongolian Stock Exchange has begun publishing separate daily trading reviews for securities and for mining products on its social media channels. The exchange says the change is intended to make market information more accessible and daily trading indicators easier to understand. The securities review covers the number of companies that traded that day and the largest gains and declines.
“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ. Үнэт цаасны арилжааны тойм нь тухайн өдөр арилжаанд оролцсон компаниудын тоо, хамгийн их өсөлт болон бууралттай үнэт цаасны мэдээлэл, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, компанийн бондын төгрөг болон ам.доллароор илэрхийлсэн арилжаа, багцын арилжааны статистикийг багтаадаг. Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймд нүүрс, төмөр, зэс, жонш, молибдений арилжааны мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харуулна. Ингэхдээ арилжаанд бүртгүүлсэн бүтээгдэхүүний дуудах доод үнэ, үнийн өсөлтийн хувь болон үнийн өсөлтөөс худалдагч компаниудад бий болсон нэмэлт орлогыг мэдээлэх юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогчид үнэт цаас, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх, үнийн хөдөлгөөн, арилжааны үр дүнг зах зээл тус бүрээр нь харьцуулан харах боломжтой болж байна. Зах зээлийн хөдөлгөөнийг өдөр бүр — Монголын хөрөнгийн биржээс. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж