"Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа"

ikon.mn · world
Full story

The Ministry of Industry and Mineral Resources is monitoring the fuel supply situation on the ground and working to intensify deliveries. A team led by State Secretary B. Dashpurev checked fuel stations in northern Ulaanbaatar last evening and pressed for implementation of the Emergency Staff's decisions and assignments. Recent days have brought more shipments from Russia, while fuel loaded in South Korea has reached Chinese ports.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг өчигдөр орой Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулав. Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНХАУ-аас ачигдсан шатахуун өнөөдөр Замын-Үүд өртөөнд ирэхээр байна. Мөн БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа бөгөөд тээвэрлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Захиалсан шатахууныг татан авах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, дотоодын хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхэд бүх шатанд шуурхай анхаарч ажиллаж байна гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.

Read full article → Compare