ДАКАР 2026: Африк тивд анх удаа болох залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө
The fourth Youth Olympic Games will be held in Dakar, Senegal, from October 31 to November 13. Athletes aged 15 to 17 will take part, with 2,654 competitors from 205 countries set to compete in 25 sports for 153 medal sets. Ten athletes from our country will compete, including in men's 3x3 basketball, girls' beach wrestling at -65 kg and girls' boxing at -48 kg.
Залуучуудын дөрөв дэх удаагийн олимпын наадам энэ жил Сенегал Улсын Дакар хотноо аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм. 15-аас 17 насныхан өрсөлддөг онцлогтой залуучуудын олимпод 205 улсын 2,654 тамирчин, 25 спортын төрөлд 153 багц медалийн төлөө хүч үзнэ. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд, элсний бөхийн охидын -65 кг, боксын охидын -48 кг, жүдо хөвгүүдийн 55 кг, усанд сэлэлт, дугуйн төрлөөр манай тамирчид өрсөлдөнө. Залуучуудын олимпын нээлтийн ёслол энэ Бямба гарагт болох юм. Монгол Улсын багийн тугчаар жүдогийн хөвгүүдийн 55 кг-д өрсөлдөх Т.Төгсхүслэн сонгогдсон билээ. Энэ удаагийн олимпод спорт авиралт, буудлага, каратэ зэрэг 10 спортын төрөл үзүүлэх төрлөөр нэмэгдэж байгаа юм. Үндсэн төрлийг бодвол үзүүлэх төрөлд ямар нэгэн медаль олгохгүй аж.