Өнөөдрөөс эхлэн Монополын эсрэг газраар ахлуулсан хянан шалгах ажлын хэсэг ШТС-уудад зохицуулалт хийхээр болжээ

ikon.mn · world
Full story

At today’s meeting of the Fuel Emergency Staff, Deputy Minister of Industry and Mineral Resources B. Munkhtamir announced that an additional inspection working group had been established. The group is led by the Anti-Monopoly Agency and is to carry out inspections and advisory assistance at fuel stations. It brings together inspectors from the Anti-Monopoly Agency, the capital governor’s office, the relevant ministry and the agency for disabled citizens, along with staff from the Mineral Resources and Petroleum Authority.

Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар хянан шалгах ажлын хэсгийг нэмж байгуулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлсэн. Тодруулбал Монополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч, АҮЭБЯ-ны байцаагчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагчид, Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нэг ажлын хэсгийг нэмж гаргасан байна. Энэхүү ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс Шатахуун Түгээх Станцуудад зохицуулалт хийхээр болжээ. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа хэлэхдээ "Өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар хяналтын ажлын хэсгийг байгуулж, ирэх өдрүүдэд ажиллахаар зохион байгууллаа. Хяналтын ажил үндсэндээ хоёр чиглэлээр явагддаг. Хянан шалгах Зөвлөн туслах Энэ удаагийн ажлын хэсгийн үүрэг нь зөвлөн туслах чиглэлд анхаарч, төр болон хувийн хэвшил, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар ярилцсан. Иргэд сошиал хүрээнд мэдээлэл авахаас илүүтэйгээр Benzin.mn-ээс мэдээллээ авах шаардлага нөхцөл үүсэж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөв тодорхой байлгахад бидний ажил нэмэр болно хэмээн бодож байгаа. Хэрэг зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг болон холбогдох асуудлыг шийдвэрлэх шатанд явж байна" гэлээ.

Read full article → Compare