Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж 15 ажилтан бэртжээ
An event resembling an earthquake occurred around 18:00 along a rock fracture zone at Oyu Tolgoi’s underground mine, and tremors were registered. Mine emergency management and rescue teams responded immediately, accounted for all workers who were underground, and checked their health. No deaths have been reported so far, and 15 workers were injured.
Өнөөдөр 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан. Одоогоор ямар нэгэн хүний амь нас эрстээгүйг "Оюутолгой" ХХК-аас мэдээллээ. Мөн чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байгаа гэв. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа аж.