“Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг зохиогч Г.Пүрэвдоржид хоёр өрөө орон сууц олгожээ
A ceremony titled “Pride of Ulaanbaatar” was held to mark the city’s 387th anniversary. At the event, the capital awarded a two-room apartment to G. Purevdorj, who composed the music for the song “Ulaanbaatar Evening” and is a Honored Cultural Worker of Mongolia. Purevdorj was named the capital’s 15th “Honored Citizen” in 2014.
Улаанбаатар хотын 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болов. Энэ үеэр нийслэлээс “Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг зохиогч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржид хоёр өрөө орон сууц олгожээ. Хөгжмийн зохиолчийг 2014 онд нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн билээ. Тэрбээр энэ үеэр “Нийслэлдээ зориулж 1985 онд Улаанбаатарын үдэш дуугаа гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна"хэмээн хэлж байсан юм. "Улаанбаатарын үдэш" дууг 1985 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж аяыг, үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав зохиосон байна. Энэ дууг Б.Бадар-Ууган агсан анхлан дуулж, удалгүй "Инээмсэглэл" хамтлаг дуулжээ. Уг дуу нь Улаанбаатар театрын уран бүтээлчдийн саяхан гаргасан пянзанд багтсан байна.