Орос улс АНУ-д дизель түлш нийлүүлэх үүргээ биелүүлэхийн тулд экспортын хоригоо сунгахаар болжээ

ikon.mn · world
Full story

Russia is extending its ban on diesel fuel exports through the end of the year. It will allow some companies to export fuel under quotas so that it can meet obligations under contracts to supply the United States. The decision follows a phone call earlier this month between Vladimir Putin and Donald Trump, after which Moscow and Washington reached an agreement on diesel fuel supplies.

Орос улс дизель түлшний экспортын хоригоо он дуустал сунгахын зэрэгцээ АНУ-д нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зарим компанид квотоор түлш экспортлох зөвшөөрөл олгохоор болжээ. Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нар энэ сарын эхээр утсаар ярилцсаны дараа Москва, Вашингтон хоёр дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрсэн билээ. Мягмар гарагт шадар сайд Александр Новак мэдэгдэхдээ Оросын дизель түлшийг тээвэрлэсэн гурван танкер хэдийнээ замд гарсан бөгөөд дөрөв дэх нь аравдугаар сарын 28-нд хөдлөх төлөвтэй байгааг баталсан байна. Одоо мөрдөгдөж буй дизель түлшний экспортын хоригийн хүрээнд Оросын засгийн газар квотын тогтолцоогоор дамжуулан хязгаарлагдмал хэмжээгээр экспортлохыг зөвшөөрч байгаа юм. Дизель түлшний экспортын одоогийн хориг аравдугаар сарын 31-ний өдөр дуусах хугацаатай байгаа. Тэгвэл албаны эх сурвалжуудын мэдээлснээр Оросын засгийн газар хоригийн хугацааг он дуустал сунгаж, экспортлогч компаниудыг квотын системийг шинэчлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь АНУ-д дизель түлш нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилготой арга хэмжээ юм байна. Эх сурвалж: Reuters

Read full article → Compare