"Шинжилгээгээр ургамлын үндэс, хөрсний шинж чанарын өөрчлөл зэргийг тодорхойлсны дараа эцсийн үнэлгээг гаргана"

ikon.mn · world
Full story

A team of scientists and researchers studying the environmental impact and damage from a fire in the Nomrog Strictly Protected Area finished field research and sample collection in hard-to-reach areas yesterday, the Ministry of Environment and Climate Change reported. The work covered difficult terrain at locations such as Soyolz Mountain, Galdastain River, Tsetsegt Mountain and Zaraa Mountain. A final assessment will be issued after analysis identifies changes in plant roots, soil properties and other factors.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа өчигдөр дуусгасан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Ажлын хэсэг Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлын нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна. Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар урьдчилсан ажиглалт гарчээ. Гэсэн хэдий ч түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй аж. Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа юм байна. Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт болон экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргах юм байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал болон хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жилийн ажлын туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байгаа аж.

Read full article → Compare