Хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйгээс гурван хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

ikon.mn · world
Full story

Mongolia’s Prosecutor General’s Office reported that a case has been sent to court after three people died because occupational safety was not fully ensured. The office said the executive director of a company operating in Govi-Altai province failed to carry out duties required by the law on labor safety and hygiene. The source mentions an incident on May 18, 2026, involving assembly of a power line and identifies the company only as “B...” LLC.

Хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйгээс гурван хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Тодруулбал Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С нь нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2026.05.18-ны өдөр шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан. Тус аймгийн прокурорын газраас “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг (хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, нэг жил, хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Read full article → Compare