Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна

ikon.mn · world
Full story

The Weather and Environment Analysis Agency forecast snow and snowstorms in the northern part of the country on the 31st, with windy conditions in Gobi, steppe and field areas for much of the time. It said precipitation is expected on the 30th in the mountainous areas of Altai, Khangai, Khuvsgul and Khentii, and on the 31st in the eastern part of the western provinces, most of the central and eastern provinces, and northern parts of the Gobi provinces.

Энэ сарын 31-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хур тунадас: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 02-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0....-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8....-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 31, 11 дүгээр сарын 04-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

Read full article → Compare