Автобусны жолоочийн зан харилцаа муу, хүнээ авахгүй явсан гэсэн гомдол нэг өдөрт хамгийн олон гарчээ

ikon.mn · world
Full story

More than 1,100 buses serve residents in the capital every day. The Public Transport Policy Department accepts thanks, suggestions, requests and complaints by phone at 70044040 and through ptd.ub.gov.mn. On one day this month, complaints that a bus driver had a poor attitude and that a driver failed to pick up passengers at a bus stop each came in eight times, the highest number. The department receives and handles such messages from residents.

Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар иргэдээс талархал, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг. Тухайлбал энэ сарын нэгэн өдөр автобусны жолоочийн зан харилцаа муу, автобусны буудлаас хүнээ аваагүй гэсэн гомдол тус бүр 8 удаа буюу хамгийн их иржээ. Тус газраас иргэдийн гомдлын дагуу автобусны камерын бичлэгийг шалгаж, жолооч нарыг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулах арга хэмжээг авчээ. Харин хүнээ аваагүй явсан автобусны жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгожээ. 2025 оны статистик мэдээллээр нийтийн тээврийн салбарт 2,000 гаруй жолооч ажилладгаас 170 гаруй нь эмэгтэй хүн. Насны хувьд эрэгтэй 25-65, эмэгтэй 26-65 насныхан нийтийн тээврийн автобусыг жолоодож, иргэдэд үйлчилдэг бөгөөд дийлэнх нь 36-45 насныхан байна.

Read full article → Compare