Монгол, Солонгосын иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлнэ
The head of Mongolia's Foreign Citizens and Citizenship Office, B. Enkhsukh, met with Cha Yong Ho, head of the Immigration Service under South Korea's Ministry of Justice, in Seoul on October 29, 2026. They discussed expanding cooperation between the two countries' immigration agencies and moving it to a new level. They also discussed making mutual travel easier for citizens and a new mechanism to address travel-related problems that is due to start soon.
Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ)-ын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Ча Ён Хотой 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо уулзлаа. Уулзалтаар хоёр улсын цагаачлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах, мөн иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэв. Мөн хоёр улсын иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шуурхай зөвшилцөх, шийдвэрлэх зорилгоор “Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ” (Immigration dialogue) шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлэхээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх “Замын зураглал” боловсруулах, хэрэгжүүлэх, аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын бүлэг жуулчдын визийн нөхцөл, хил нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал солилцсон гэж ГИХГ-аас мэдээлэв.