ФОТО: Дуэйт Ховард 15 жилийн дараа Монголд дахин ирлээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд зодог тайлахаа зарласан Дуэйт Ховард сагсан бөмбөгт эргэн ирлээ. Ингэхдээ тэр Монголын Дээд лигийн "SG Apes" багтай шинэ гэрээг үзэглэснээ өнгөрсөн наймдугаар сарын 29-нд зарласан юм.

Тэрбээр өнөөдөр 11:00 цагаас Чингис хаан нисэх буудалд газардсан.

Д.Ховардын хувьд энэ сарын 9-нд буюу Лхагва гарагт "SG Apes" болон "Сэлэнгэ Бодонс" багийн улирлын өмнөх тоглолтод оролцохоор төлөвлөж байна. Харин улирлыг цаашид үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Өдгөө 40 настай Д.Ховардын хувьд хамгийн анх 2011 онд тухайн үеийн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны бүх оддын тоглолтын зочноор ирж байв. Тэр үед Д.Ховард "Орландо"-гийн лидер тоглогч байсан билээ. Хамгийн сүүлд "Лос Анжелес Лэйкерс" багт 2022 оны улирлыг дуустал тоглоод дараа нь Тайванийн лигт нэг улирал тоглосон билээ.

Өнгөрсөн жил Ice Cube-ийн үүсгэн байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн Big League-т тоглосныхоо дараа сагсан бөмбөгөөсөө зодог тайлах шийдвэр гаргасан юм. Энэ лиг нь түүний хөрөнгө оруулсан олон бизнесийнх нь нэг билээ.

ФОТО

Read full article →