ДАКАР 2026: Тунгалагийн ТӨГСХҮСЛЭН залуучуудын олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ

ikon.mn · world
Full story

The Youth Olympic Games opened on the 31st of last month in Dakar, Senegal, the first time the event has been held in Africa. It brings together 2,654 athletes from 205 countries competing in 25 sports. Mongolian judoka Tungalagiin Togskhuslen, who carried the team flag, won bronze in the boys' 55 kg category. Eleven judokas competed in his weight class, and the source text cuts off after mentioning his first round.

Африк тивд анх удаа зохиогдож байгаа залуучуудын олимпын наадам өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн билээ. Сенегалын Дакар хотноо нийт 25 спортын төрлөөр 205 орны 2,654 тамирчин өрсөлдөж буй юм. Монголын багийн тугчаар энэ удаагийн наадамд оролцсон жүдоч Тунгалагийн Төгсхүслэн хөвгүүдийн 55 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Түүний жинд 11 жүдоч өрсөлдөхөд Т.Төгсхүслэн эхний тойрогт хийлээд Замбийн Элиша Зимбаг вазари үнэлгээгээр ялсан юм. Улмаар хагас шигшээд Хорватын Йона Зврочд дийлдэв. Энэ жинд Азербайжаны Ибрахим Талибов алтан медаль хүртсэн бол Хорватын Йона Звроч мөнгө, Монголын Т.Төгсхүслэн, Замбийн Элиша Зимба нар хүрэл медаль хүртэв. Сонирхуулахад анхны залуучуудын наадам 2010 онд Сингапур Улсад зохион байгуулагдахад чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд нар алт, О.Дөлгөөн жүдогийн холимог багийн төрөлд мөнгөн медаль зүүж байлаа. Дөрвөн жилийн дараа БНХАУ-ын Нанжинь хотод хоёр дахь олимп зохиогдоход чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн билээ. Хамгийн сүүлд 2018 онд Аргентины Буенос Айрес хотод гурав дахь наадам болоход жүдоч Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгө, чөлөөт бөхийн төрөлд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль зүүжээ. Цар тахлын улмаас хэсэг хугацаанд хойшлогдсон залуучуудын олимпод Монголын багийн медалийн буухиаг Т.Төгсхүслэн үргэлжлүүллээ. Энэ удаагийн олимпод Монголын шигшээ баг зургаан спортын төрөлд 10 тамирчинтай өрсөлдөж буй.

Read full article → Compare