$658 гаруй саяын төсөвт өртөгтэй ДЦС-5-ын барилга угсралтын гүйцэтгэл 35 хувьд хүрснийг мэдээлэв

ikon.mn · world
Full story

Construction of Thermal Power Plant No. 5 has begun on the 26.4-hectare ash site of CHP-2 in the 20th khoroo of Bayangol district, starting on May 4 this year. The project has a budget of more than 658 million, according to the report. The Capital City Integrated Project Office said design work is now 57 percent complete and mentioned material procurement and equipment orders. The report also says construction progress has reached 45 percent.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-2-ын 26.4 га талбай бүхий Үнсэн сангийн газарт барьж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр эхлээд буй. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээлснээр одоогийн байдлаар зураг төслийн ажлын гүйцэтгэл 57, материал худалдан авалт болон тоног төхөөрөмжийн захиалгын явц 45, барилга угсралтын гүйцэтгэл 35, нийт төслийн гүйцэтгэл 4 дүгээр сарын 22-ноос хойш нийт 44 хувьтай үргэлжилж байгаа аж. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай, жилд 40 мянган айл өрхийг дулаанаар хангах тооцоололтой. Жилдээ хэвийн ажилласан үед 2.2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. ДЦС-5-ыг барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20% буюу 131.7 сая ам.доллар. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлэн төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоож, 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгарсан юм.

Read full article → Compare