О.Одгэрэл: “Чойжин ламын сүм” музейн гадна талыг Итали улсад үйлдвэрлэсэн гэрлээр тохижуулсан
The Mongolian Arts Council launched a project called 'Illuminate the Gods, Protect Our Heritage' to renovate the exterior lighting of the Choijin Lama Temple Museum. About 270 lights were upgraded or newly installed at the museum. O. Odgerel, the council's executive director and project leader, said the museum's exterior now uses lights made by the Italian brand iGuzzini. The project is linked to cultural heritage and historical monument protection.
Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилжээ. Музейн 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулсан байна. Энэ тухай Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч О.Одгэрэл “Чойжин ламын сүм” музейн гадна талыг Итали улсын iGuzzini брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлээр тохижуулсан. Мөн тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн” хэмээн ярилаа. Төслийг гүйцэтгэгч “Смарт энд Симпле” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Давхарбаяр “Энэхүү гэрэлтүүлэг нь музейн барилгын архитектурын нарийн хийц, бүтээц бүрийг илүү тодотгож, өмнө нь гэрэлд харагддаггүй байсан хэсгүүдийг ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн олон жилийн түүхтэй дурсгалт барилгын өнгө, будагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар гэрэлтүүлгийн тусгалыг шийдсэн” гэв. “Чойжин ламын сүм” музей нь 100 гаруй жилийн түүхтэй, хоёр га талбайд байрладаг байна. Нийслэлээс түүхэн дурсгалт газар, олон жилийн түүхтэй барилга байгууламжийн өвөрмөц хийц, онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын ажлын зураг төсвийг боловсруулах, Гандан орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд үргэлжилж байгааг нийслэлийн удирдлагууд мэдээлэв.