"Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо нэмэгдэж байна"
As of the 2nd of this month, more people in the capital are seeking care at health facilities because of influenza and influenza-like illness, and the load on children’s care and services has risen. Calls to the capital’s Emergency Center reached 2,249, up 56.72 percent from the same period last year. A total of 877 children are receiving inpatient treatment at health facilities under the capital.
Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ. Тухайлбал нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн байна. Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ. Олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахиж томуугийн халдвараас сэргийлэхийг тус газраас зөвлөв. Өрхийн эмнэлгүүд 11 дүгээр сарын 7-ноос ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ. Нийслэлийн 9 дүүргийн өрхийн эмнэлэгтэй холбогдох утасны дугаарууд: