С.Наранцогт: Ханш нэмэгдсэн мэт мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй, ханш тогтвортой байгаа
Social media posts yesterday claimed the currency exchange rate had risen, drawing public attention. At a press conference at the Bank of Mongolia today, a journalist raised the claim that the tugrik was weakening even though official foreign exchange reserves were said to be at a historic high. Bank of Mongolia President S. Narantsogt said there was no such thing and that the exchange rate was stable.
Валютын ханш өссөн талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарч, иргэдийг анхаарлыг татсан. Гадаад Валютын Албан Нөөц(ГВАН) түүхэн дээд хэмжээндээ байгаа гэсэн ч төгрөгийн ханш суларч байгаа гэх энэхүү мэдээллийн талаар өнөөдөр Монголбанканд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч тодрууллаа. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Баярын эсвэл амралтын өдрийг тааруулж бидний хэлдгээр "Найман шарга" дээр үе үе спекуляц маягийн зүйл болоод байгаа. Монголбанкны албан ханш тогтвортой байна. Бид долоо хоног бүр банкнуудаас ирж буй хүсэлтийг 100 хувь биелүүлдэг. Үүн дээр шатахууны импортын төлбөр нэмэгдэж байгаа. Тэр бүрд ямар нэг хязгаарлалтгүй төлдөг. Валютын нөөц түүхэн өндөр түвшинд байгаа. Энэ нь ханшийг тогтвортой байлгах суурь болж байна. Ханш нэмэгдээд байгаа тухай мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй. Ганц нэг банк бус байгууллага "Найман шарга"-ын авч өгөх ханшаа өндөрсгөж, спекуляц хийсэн. Үүнд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Тухайн байгууллага нь удаа дараа ингэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ханш өссөн мэт буруу мэдээлэл гаргаж болохгүй. ГВАН-д байгаа 8.9 тэрбум ам.долларын 1.7 тэрбум ам.доллар нь Ирээдүйн өв сангийнх. Албан ханш хөдлөхгүй байна гэдэг нь ханш тогтвортой байгаа гэсэн үг. Мөн банкнуудаас ирсэн хүсэлтийг бүрэн биелүүлж байна. Өмнө нь хүндрэлтэй үед хязгаар тогтоож, түүнээс улбаалан ханш хөдөлдөг байсан. Одоогоор тийм зүйл огт байхгүй" гэлээ. Монголбанкнаас зарласан валютын ханшаар нэг ам.доллар нь 3,598.99 төгрөгтэй тэнцэж байна.