Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг өгчээ

ikon.mn · world
Full story

An online petition on E-zasag.mn calling for the garage tax to be zeroed gathered 101,097 supporters in 20 days. The petition was delivered today to Prime Minister N. Uchral by his advisor O. Batkhuu. The advisor said garages are not business assets or luxury consumption, but infrastructure for storing and protecting cars, and that an amendment would be added to the Law on Real Estate Tax. A bill is to be drafted to exempt household garages and parking spaces from tax.

E-zasag.mn -ээр гараашны татвар тэглэх санаачилга гарч, 20 хоногт 101,097 иргэн дэмжсэн аж. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Ерөнхий сайд Н.Учралд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Тэрбээр "Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх иргэдийн саналыг уламжилж байна" гэжээ. Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл болсон байна. Ерөнхий сайд Н.Учрал өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо. “2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд ярьжээ. Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Read full article → Compare