Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна
Customs officials at Zamyn-Uud are warning that attempts to illegally bring Mounjaro injections across the border have been rising. The product is not registered in Mongolia’s medicine registry. Under the relevant laws, importing, selling or supplying it requires special permission and must meet specific requirements.
Сүүлийн үед гаалийн хяналт шалгалтаар Mounjaro нэршилтэй тарилгыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг Замын-Үүд дэх Гаалийн газраас сэрэмжлүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд импортлох, худалдах, ханган нийлүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, шаардлага тавигддаг бүтээгдэхүүн юм. Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хил нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад бичиг баримтыг урьдчилан гаалийн байгууллагаас тодруулахыг зөвлөлөө. Хууль бус импорт, худалдаанаас сэргийлж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг Замын-Үүд дэх Гаалийн газрын Хорио цээрийн албанаас сэрэмжлүүлж байна.