Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу 684 ширхэг гэрэлтүүлэг суурилуулахаас 136-г угсарчээ
Lighting installation work is underway along the road from the Monos intersection to Emeelt in Songinokhairkhan district's 32nd khoroo. The work began on August 5, 2026, and is being carried out by the Capital City Western Region Road Repair and Maintenance Service state-owned enterprise. Anchor foundations for 684 lighting poles have been installed, and 136 lighting units have been assembled.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажлыг 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлээд буй. Ажил гүйцэтгэгч "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас мэдээлснээр жлын хүрээнд нийт 684 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн анкер суурийг суурилуулж, 136 ширхэг гэрэлтүүлгийн шонг угсарч, асаажээ. Цаашид гэрэлтүүлгийн толгой, нарны зайн хавтан болон бусад дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс ₮3.3 тэрбумыг зарцуулахаар баталсан байна. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг билээ.