Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
The Uvs provincial assembly voted by majority to dismiss provincial governor E.Nasanbat. The decision was made at an extraordinary 14th session held in Ulaangom. The session began at 5 p.m. with full attendance and continued until midnight. The Democratic Party group in the assembly had put forward the dismissal.
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан Улаангом хотод өчигдөр болов. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ээлжит бус хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 17:00 цагийн үед эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг оруулснаар уг хуралдаан болжээ. Тэд огцруулах асуудлыг хөндсөн шалтгаанаа "их сургууль төгссөн гэж худал мэдээлсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж тайлбарласан. Э.Насанбатыг огцруулах эсэх санал хураалтад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар дэмжжээ. Ийнхүү Увс аймгийн засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар болжээ. Эх сурвалж: Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал