Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтжээ
Snow cover reached 25 cm in Tsagaankhairkhan, Uvs aimag, the deepest recorded in the morning station reports on November 5, 2026, according to the meteorological organization. Songinod in Zavkhan aimag had 18 cm, Undorkhangai in Uvs had 14 cm, and Malchin in Uvs plus Bayankhairkhan, Bayantes, Tes and Tudevtei in Zavkhan had 11–12 cm. The report also notes that precipitation increases in the autumn and winter months.
Өнөө өглөөний /2026.11.05/ станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтоод байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. Мөн Завхан аймгийн Сонгинод 18 см, Увс аймгийн Өндөрхангайд 14 см, Увсын Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Түдэвтэйд 11-12 см цасан бүрхүүл тогтсон байна. Намар, өвлийн саруудад хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөв. ЦУОШГ