"Бага ангийнхны цүнхний жин стандартыг давсан учир ЦҮНХ БАРИГЧТАЙ байхаас өөр аргагүй"
A discussion on the 2026 Mongolian Students’ Backpack Weight Study was held today, with the aim of approving a nationwide standard for student backpack weight by 2027. The study covered 1,219 students from six schools, including representatives from different types of areas. It found that the load placed on students is excessive, to the point that children lose their desire and motivation to learn. Lower-grade students’ backpack weights have exceeded the standard, leaving no choice but for someone to carry the bag.
Монгол Улсын хэмжээнд сурагчийн цүнхний стандартыг 2027 ондоо багтаан батлуулахаар "Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Судалгаанд улс, хувь, хотын төв, зах гэсэн төлөөллүүдийг хамруулсан нийт зургаан сургуулийн 1,219 сурагч оролцжээ. Суралцагч дээр ирж байгаа ачаалал хэт хэтэрснээс болж хүүхэд суралцах хүсэл, тэмүүлэлгүй болдог учир уг судалгаа нь суралцагч төвтэй суралцахуй ямар хэмжээнд явж байгааг илэрхийлнэ гэв. МУБИС, Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа дараах үр дүнгүүдийг онцоллоо. Судалгаанд оролцсон суралцагчдын 78% нь цүнх хүнд байна, 88% нь локер хэрэгтэй, 82% хичээлийн хуваарийг зохистой болгох гэж хариулжээ. Цүнхний ачааллын бүтцийг тооцож үзэхэд сурах бичиг 40-60 хувийг эзэлж байна гэх дүгнэлт гарсан байна. Олон улсын жишигт жилийн агуулгыг нэг боть номоор хэвлэх тохиолдолд үргэлж сургуульдаа локертой байдаг. Гэтэл Монголд анги танхимд локер байгаа хэдий ч өөр ангитай хувааж ашиглаж байгаа учир хүүхдийн цүнхний жинд нөлөөлөх шийдэл болохгүй байгаа аж. ДЭМБ-ын байгууллагын стандартаар цүнхний жингийн стандарт биеийн жингийн 10 хувь байна гээд заачихсан байдаг байна. Гэтэл судалгаанд хамрагдсан бага ангийнхны 66.8% нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан хүнд цүнхтэй байжээ. Энэ талаар тэрбээр "Бага ангийнхыг цүнх баригчтай дарга нар гэж шоолдог. Үнэхээр л бага ангийнхан цүнхээ өөрөө үүрээд дийлэхгүй хэмжээний хүнд байна" гэв. Бага ангид сурагчдын цүнхний жин илүү хүнд байгаа шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдэдээ гоё хэлбэр дүрс, галбиртай үзэг бал, усны сав болон үлгэрийн баатруудтай гоёл ихтэй цүнх авч өгдөг нь нөлөөлж байгааг онцлов. Тэдгээр цүнхнүүдийг дангаар нь жинлэхээр 2 кг хүрдэг жишээтэй байдаг аж. Биеийн жингийн 15%-иас давсан сурагчдын хувь: Баасан, Даваа гарагт сурагчдын цүнхний жин харьцангуй өндөр гарч байсан ба энэ нь хүүхдүүд өвөө, эмээгийндээ очих, заал авах зэрэг шалтгаанаас гадна тус гаригуудад хичээлийн тоо илүү их байдаг хандлагатай байжээ. Зөвхөн сурах бичгийн нийлбэр жин: