⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Х.Буянтүмэн: Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг 20 гаруй тендер хууль бусаар бусдад олгосон байж болзошгүй асуудлаар шалгаж байна

ikon.mn ·Mongolia · world
Words
547
Chars
4164
AI summary
Yes
Full story

Kh. Buyantumen said former Ulaanbaatar governor Kh. Nyambaatar is being investigated over allegations that more than 20 tenders were illegally awarded to others. The investigation follows information about possible corruption and official crimes connected to large projects and programs in the capital. The Prosecutor General’s Office proposed forming a joint investigative working group made up of the Anti-Corruption Agency, the General Police Department and the General Intelligence Agency.

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас гаргасан юм. Ажлын хэсгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нийт 24 төсөл, хөтөлбөрөөс Ажлын хэсгийнхэн зургаад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ дагуу ажил хариуцсан болон хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авсан. Уг зургаан хэргээс дөрвийнх нь шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын Байгууллагад шилжүүлсэн байгаа. Үлдсэн хэргүүдэд эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдэд нийт есөн хүнийг эрүүгийн гэмт хэргийн яллагчаар татсан. Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам болон Сэлбэ дэд төв төсөлд холбоот...

Open article