⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Пентагоны тэргүүн Пит Хэгсэтийг огцруулах санаачилгыг Конгресс дахь Бүгд Найрамдах Намын гишүүд унагалаа

ikon.mn ·Mongolia · politics
Words
223
Chars
1719
AI summary
Yes
Full story

Republicans in Congress have dropped an initiative to remove Pentagon chief Pete Hegseth. Hegseth is close to becoming the first political casualty of last week's congressional midterm results. Republicans are linking their serious defeat by the Democrats to the Iran war, which they say is not winning public support.

Долоо хоногийн өмнө болж өнгөрсөн Конгрессын завсрын сонгуулийн үр дүнгийн эхний хохирогч Пентагоны тэргүүн Пит Хэгсэт болох тун дөхлөө. Ардчилсан Намд ноцтой ялагдал хүлээсэн шалтгаанаа Бүгд Найрамдахчууд олон нийтийн дэмжлэгийг авахгүй байгаа Ираны дайнтай холбон тайлбарлаж байгаа. Даваа гарагт Конгрессын төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах Намын гишүүн Томас Месси батлан хамгаалахын сайдын суудлаас Пит Хэгсэтийг огцруулах саналыг өргөн барьсан юм. Тэрбээр уг санаачилгадаа Конгрессын зөвшөөрлийг авалгүйгээр Ираны эсрэг дайн зарласан хэмээн Хэгсэтийг буруутгажээ. Гэвч Мягмар гарагийн орой одоохондоо Конгресст олонх хэвээр байгаа Бүгд Найрамдахчууд санал хураалтад эсрэг санал өгснөөр Хэгсэтийг огцруулах санаачилга 211:204 харьцаатай унасан байна. Өнгөрсөн долоо хоногийн сонгуулиар Конгрессын хоёр танхимд олонх болсон Ардчилсан Намын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх оноос эхлэх юм. Огцруулах санаачилгыг Ардчилсан Намын бүх гишүүд болон Месси өөрөө дэмжсэн боловч олонх болж чадаагүй байна. Үүнээс гадна Ардчилсан Намын 11 гишүүн энэ үеэр Вашингтонд байгаагүй, эзгүй байжээ. Санал хураалтын өмнө Хэгсэт өөрийгөө өмөөрөхдөө уг санаачилгыг “жүжиг”, “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн шү...

Open article