Пентагоны тэргүүн Пит Хэгсэтийг огцруулах санаачилгыг Конгресс дахь Бүгд Найрамдах Намын гишүүд унагалаа
Republicans in Congress have dropped an initiative to remove Pentagon chief Pete Hegseth. Hegseth is close to becoming the first political casualty of last week's congressional midterm results. Republicans are linking their serious defeat by the Democrats to the Iran war, which they say is not winning public support.
Долоо хоногийн өмнө болж өнгөрсөн Конгрессын завсрын сонгуулийн үр дүнгийн эхний хохирогч Пентагоны тэргүүн Пит Хэгсэт болох тун дөхлөө. Ардчилсан Намд ноцтой ялагдал хүлээсэн шалтгаанаа Бүгд Найрамдахчууд олон нийтийн дэмжлэгийг авахгүй байгаа Ираны дайнтай холбон тайлбарлаж байгаа. Даваа гарагт Конгрессын төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах Намын гишүүн Томас Месси батлан хамгаалахын сайдын суудлаас Пит Хэгсэтийг огцруулах саналыг өргөн барьсан юм. Тэрбээр уг санаачилгадаа Конгрессын зөвшөөрлийг авалгүйгээр Ираны эсрэг дайн зарласан хэмээн Хэгсэтийг буруутгажээ. Гэвч Мягмар гарагийн орой одоохондоо Конгресст олонх хэвээр байгаа Бүгд Найрамдахчууд санал хураалтад эсрэг санал өгснөөр Хэгсэтийг огцруулах санаачилга 211:204 харьцаатай унасан байна. Өнгөрсөн долоо хоногийн сонгуулиар Конгрессын хоёр танхимд олонх болсон Ардчилсан Намын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх оноос эхлэх юм. Огцруулах санаачилгыг Ардчилсан Намын бүх гишүүд болон Месси өөрөө дэмжсэн боловч олонх болж чадаагүй байна. Үүнээс гадна Ардчилсан Намын 11 гишүүн энэ үеэр Вашингтонд байгаагүй, эзгүй байжээ. Санал хураалтын өмнө Хэгсэт өөрийгөө өмөөрөхдөө уг санаачилгыг “жүжиг”, “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн шүүмжилж байв. Ерөнхийлөгч Дональд Трамп бас батлан хамгаалахын сайдынхаа ажлын гүйцэтгэлд “A+” дүн тавьж байгаагаа мэдэгдсэн юм. Сонгуулийн дараа намынхаа ялагдлыг хамгийн түрүүнд Ираны дайнтай холбон тайлбарлаж байсан дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс энэ удаа Хэгсэтийг огцруулах хэмжээний гэмт хэрэг хийгээгүй хэмээн өмгөөлжээ. Санал хураалтын дараа Трамп сошиал хуудсандаа Хэгсэтийг “Америкийн Аугаа эх оронч” гэж магтаад Ардчилсан Намынхан түүнийг огцруулах оролдлогоо “зогсоох ёстой” гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: BBC