Украины энхийн яриа хэлэлцээний эхний өдөр “бүтээлч” болж өнгөрснийг Зеленский мэдэгдлээ
- Words
- 696
- Chars
- 5095
- AI summary
- Yes
The first day of three-way talks between Ukraine, Russia and the United States aimed at ending the war in Ukraine ended Tuesday in Abu Dhabi. Senior officials from Kyiv and Moscow declined to give information after four hours of negotiations. President Volodymyr Zelensky, who did not take part in the talks, described the day as “constructive and quite significant.”
Мягмар гарагт Украины дайныг зогсоох зорилготой Украин, Орос, АНУ-ын гурван талт яриа хэлэлцээний эхний өдөр Абу Даби хотноо өндөрлөжээ. Киев болон Москвагийн өндөр албан тушаалтнууд дөрвөн цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан ч, хэлэлцээнд оролцоогүй Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг "бүтээлч бөгөөд нэлээд ач холбогдолтой" болсон гэж мэдэгдсэн байна. Парист үг хэлэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн уг уулзалтыг "маш үр дүнтэй" болсон гэж хэлжээ. Орос улсаас Украинд явуулж буй дайныг эцэс болгох томоохон ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт бага байгаа хэдий ч АНУ-ын албаны хүмүүсийн өмнө нь мэдээлснээр дайны дараа Украины дорнод бүс нутгийг хэн хянах тухай асуудал дээр Москва, Киев хоёр "бага зэрэг уян хатан байр суурь" үзүүлж эхэлсэн гэнэ. Зеленский мөн олзлогдсон цэргүүдийг солилцох зэрэг хүмүүнлэгийн бусад асуудлуудыг хэлэлцсэн тухай мэдэгджээ. Мягмар гарагт болсон хэлэлцээний эхэнд ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер төлөөлөгчдөд хандан, АНУ хоёр талын байр суурийн зөрүүг "багасгаж чадсан" (дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй) бөгөөд "дайныг эцэс болгох шийдэл"-д хүрэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн юм. Кушнер өмнө ...
Open article