⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Тэсрэх бөмбөгний хуурамч сүрдүүлэгт Итали, Шотланд, Умард Ирландын олон мянган сургууль өртөв

ikon.mn ·Mongolia · world
Words
355
Chars
2706
AI summary
Yes
Full story

On Wednesday, about 6,300 schools across Italy received bomb threats, according to local authorities. More than 700 schools in Scotland and Northern Ireland were also targeted in total. In Italy, several school buildings were evacuated as a precaution, and Prime Minister Giorgia Meloni said checks so far had found no trace of a real danger.

Лхагва гарагт орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Итали даяар 6,300 орчим сургууль, мөн Шотланд, Умард Ирландад нийт 700 гаруй сургуульд тэсрэх бөмбөг тавьсан тухай сүрдүүлэг иржээ. Италид урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэд хэдэн сургуулийн барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн боловч ерөнхий сайд Жоржиа Мелони одоогоор шалгалтын үр дүнд "бодит аюул”-ын ямар ч ул мөр илрээгүйг мэдэгдсэн байна. Тэрбээр Фэйсбүүк хуудсандаа "Эдгээр сүрдүүлэг нь хүмүүсийг айлгаж, түгшээх стратегийн нэг хэсэг бололтой" гэж бичжээ. Шотландын боловсролын сайд Майри МакАллан олон нийтэд ямар ч аюул учраагүйг мэдэгдээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтнүүд сүрдүүлгийн зурвасууд хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байгааг дуулгасан байна. Умард Ирландын боловсролын албаныхан цагдаагийн байгууллагаас өөр заавар өгөөгүй л бол хичээлээ хэвийн үргэлжлүүлэхийг сургуулиудад зөвлөжээ. Эдгээр үйл явдлууд хоорондоо холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. МакАллан "Эцэг эх, сурагчид, асран хамгаалагчид болон сургуулийн ажилтнуудын хувьд энэ нь маш их санаа зовоосон асуудал гэдгийг би эцэг хүнийхээ хувьд, мөн тойргоо төлөөлж буй парламентын гишүүний хувьд сайн ойлгож байна" гэж хэлжээ. Шотландын...

Open article