Тэсрэх бөмбөгний хуурамч сүрдүүлэгт Итали, Шотланд, Умард Ирландын олон мянган сургууль өртөв
On Wednesday, about 6,300 schools across Italy received bomb threats, according to local authorities. More than 700 schools in Scotland and Northern Ireland were also targeted in total. In Italy, several school buildings were evacuated as a precaution, and Prime Minister Giorgia Meloni said checks so far had found no trace of a real danger.
Лхагва гарагт орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Итали даяар 6,300 орчим сургууль, мөн Шотланд, Умард Ирландад нийт 700 гаруй сургуульд тэсрэх бөмбөг тавьсан тухай сүрдүүлэг иржээ. Италид урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэд хэдэн сургуулийн барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн боловч ерөнхий сайд Жоржиа Мелони одоогоор шалгалтын үр дүнд "бодит аюул”-ын ямар ч ул мөр илрээгүйг мэдэгдсэн байна. Тэрбээр Фэйсбүүк хуудсандаа "Эдгээр сүрдүүлэг нь хүмүүсийг айлгаж, түгшээх стратегийн нэг хэсэг бололтой" гэж бичжээ. Шотландын боловсролын сайд Майри МакАллан олон нийтэд ямар ч аюул учраагүйг мэдэгдээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтнүүд сүрдүүлгийн зурвасууд хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байгааг дуулгасан байна. Умард Ирландын боловсролын албаныхан цагдаагийн байгууллагаас өөр заавар өгөөгүй л бол хичээлээ хэвийн үргэлжлүүлэхийг сургуулиудад зөвлөжээ. Эдгээр үйл явдлууд хоорондоо холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. МакАллан "Эцэг эх, сурагчид, асран хамгаалагчид болон сургуулийн ажилтнуудын хувьд энэ нь маш их санаа зовоосон асуудал гэдгийг би эцэг хүнийхээ хувьд, мөн тойргоо төлөөлж буй парламентын гишүүний хувьд сайн ойлгож байна" гэж хэлжээ. Шотландын цагдаагийн байгууллага өмнө нь эдгээр сүрдүүлгийг "худал, зохиомол" гэж дүгнэсэн ч зарим орон нутгийн эрх баригчид сургуулиудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Шотландын цагдаагийн газраас "Зөвхөн цахим шуудангийн агуулгад үндэслэн сургуулиудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, эсвэл хүүхдүүдийг сургуульд явуулахгүй байх шаардлагагүй" гэж зөвлөжээ. Италийн албаныхны мэдээлснээр Лхагва гарагт тус улсын нийт 7,476 улсын сургуулийн 6,300-д нь нэг ижил цахим шуудан ирсэн бөгөөд хувийн сургуулиудад ийм зүйл тохиолдоогүй байна. "Вилаят ди Мисогинистаны удирдагч Михаил Андропов" гэгчээс ирсэн гэгдэж буй уг зурвас олон сургуульд айдас түгшүүр төрүүлжээ. Шотландын сургуулиудад ирсэн цахим шуудан нь үүнтэй ижил агуулгатай байсан бөгөөд уг зурваст мөн Михаил Андропов гэдэг нэр дурдагдсан байв. Гэхдээ түүнийг "Улаан шар шувуу" (Red Owl) төслийн удирдагч гэж тодорхойлсон байжээ. Италийн боловсролын сайд Жузеппе Валдитара тус улсын сургуулиудад тохиолдсон явдлыг "бодит аюул гэхээсээ илүү цахим халдлага" байх магадлалтай гээд өмнө нь Европ даяар нисэх онгоцнууд, супермаркетууд, эмнэлгүүдэд ирж байсан сүрдүүлэгтэй ижил зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Италийн нисэх буудлууд болон Европын бусад орнуудын агаарын тээврийн компаниуд тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч сүрдүүлгүүдэд өртөж, үүний улмаас айж сандарсан хүмүүсийг сургууль, байгууллагуудаас нүүлгэн шилжүүлэх, үйл ажиллагаа нь ноцтой саатах зэрэг асуудал үүсэж байв. Эх сурвалж: BBC