Б.Ган-Очир: Энэ жил Улаанбаатар хотод нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва хариуцлага үүрч, огцрох ёстой
- Words
- 294
- Chars
- 2121
- AI summary
- Yes
Democratic Party members held a press conference on problems with the fuel used by Ulaanbaatar residents. B.Gan-Ochir, chair of the capital city Democratic Party, said that if another resident dies of carbon monoxide poisoning this year, city mayor B.Purevdagva should take responsibility and resign. He made the statement during the press conference.
Ардчилсан намын гишүүд Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж байгаа түлштэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нийслэлийн Монгол ардын намын даргаар нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, иргэдээс сонгогдоогүй Б.Пүрэвдагва Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дээр нутгийн өөрөө удирдах ёсыг дахин зөрчиж хүчээр томилгоо хийж эхэлсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд нийслэлийн 900 гаруй иргэд сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барлаа. 2024 оны утааны сонсголын үеэр Ж.Чинбүрэн гишүүн "779 хүн угаартаж нас барсан" гэсэн. Өнгөрсөн жил 110 орчим хүн угаартаж нас барсан. Хэн хариуцлага үүрсэн бэ. Энэ ямар Орос, Украины дайн уу. МАН сайжруулсан шахмал түлш нэрийдлээр сонгуулиа санхүүжүүлдэг мөнгө босгохын тулд Монголын бүх стандартыг үл огоорч, 900 гаруй хүнээ угаартуулж алсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон одоо байгаа хотын дарга хариуцлага үүрэх үү. Улаанбаатар хотод 2019 онд Толгойт, Налайхад хоёр сайжруулсан ш...
Open article