Б.Баяраа: Шүүх нь хуульдаа захирагдахгүй болсон байна
- Words
- 767
- Chars
- 5426
- AI summary
- Yes
A judge on the Criminal Chamber of the Supreme Court has asked the Judicial Disciplinary Committee to investigate a violation related to the judicial oath. Lawyers criticized the court, saying it should separate right from wrong but instead approaches cases with a prosecutor's accusatory mindset. Lawyer B. Bayaraa commented on the matter.
Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Эрүүгийн танхимын шүүгч өргөсөн тангаргаасаа няцсан зөрчлийг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж байгаа талаараа өмгөөлөгчид мэдээлэл өглөө. "Шүүх хар, цагааныг нь ялгах ёстой байгууллага. Гэтэл прокурор шиг яллах сэтгэл зүйгээр асуудалд хандаад байна" гэдгийг өмгөөлөгчид шүүмжилж байлаа. Энэ асуудлын талаар өмгөөлөгч Б.Баяраа "УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлдэггүй, хүчингүй болсон хуулийг агуулгаар нь сэргээж хэрэглэдэг, хуулийг илт ноцтой зөрчдөг гэх асуудлаар өмгөөлөгчид УДШ-д өргөдөл өгч байсан. Харамсалтай нь УДШ-ээс үндэслэл бүхий хариу өгөөгүй. Ийм учраас арга буюу Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд нэр бүхий 11 өмгөөлөгч гарын үсэг зурж, гомдол гаргаж байна. Тодруулбал: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны гурван шүүгч, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын таван шүүгч буюу найман шүүгчийн асуудлаар өргөдөл өгч байгаа. УИХ-аас эрүүгийн хэргүүдийг буцаадаг хуулийг хүчингүй болгоод дөрвөн жил болчихлоо. Харамсалтай нь хүчин төгөлдөр бус хуулийг шүүх өөрийн санаачилгаараа хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл иргэдийг цаг наргүйгээр шүүх дээр шалгаж зовоодог, эрүүдэн шүүж залхаан цээрлүүлэх шинжтэй хуулийг хэрэгжүүлээ...
Open article