Б.Баяраа: Шүүх нь хуульдаа захирагдахгүй болсон байна

ikon.mn · world
Full story

A judge on the Criminal Chamber of the Supreme Court has asked the Judicial Disciplinary Committee to investigate a violation related to the judicial oath. Lawyers criticized the court, saying it should separate right from wrong but instead approaches cases with a prosecutor's accusatory mindset. Lawyer B. Bayaraa commented on the matter.

Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Эрүүгийн танхимын шүүгч өргөсөн тангаргаасаа няцсан зөрчлийг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж байгаа талаараа өмгөөлөгчид мэдээлэл өглөө. "Шүүх хар, цагааныг нь ялгах ёстой байгууллага. Гэтэл прокурор шиг яллах сэтгэл зүйгээр асуудалд хандаад байна" гэдгийг өмгөөлөгчид шүүмжилж байлаа. Энэ асуудлын талаар өмгөөлөгч Б.Баяраа "УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлдэггүй, хүчингүй болсон хуулийг агуулгаар нь сэргээж хэрэглэдэг, хуулийг илт ноцтой зөрчдөг гэх асуудлаар өмгөөлөгчид УДШ-д өргөдөл өгч байсан. Харамсалтай нь УДШ-ээс үндэслэл бүхий хариу өгөөгүй. Ийм учраас арга буюу Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд нэр бүхий 11 өмгөөлөгч гарын үсэг зурж, гомдол гаргаж байна. Тодруулбал: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны гурван шүүгч, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын таван шүүгч буюу найман шүүгчийн асуудлаар өргөдөл өгч байгаа. УИХ-аас эрүүгийн хэргүүдийг буцаадаг хуулийг хүчингүй болгоод дөрвөн жил болчихлоо. Харамсалтай нь хүчин төгөлдөр бус хуулийг шүүх өөрийн санаачилгаараа хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл иргэдийг цаг наргүйгээр шүүх дээр шалгаж зовоодог, эрүүдэн шүүж залхаан цээрлүүлэх шинжтэй хуулийг хэрэгжүүлээд байгаа нь шүүх гагцхүү хуульд захирагдах болон хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээр шүүгч нарт хариуцлага тооцох үндэслэлтэй учраас Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаад байна" гэдгийг хэллээ. "УДШ намайг хэн шүүх вэ гэдэг байр суурьтайгаар асуудалд хандаж байна. Шүүхийн дээр хууль бий" Үргэлжлүүлэн "Шүүхээс хэрхэн өөрсдийгөө зөвтгөдөг вэ гэвэл хэргийг бүх талаас нь бүрэн бодитой нотолж тогтоох ёстой гэдгийг ярьдаг. Бодит байдал дээр шүүх бол мөрдөгч, прокуророос орж ирсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдэх ёстой. Гэтэл өнөөдөр шүүх "яллах сэтгэл зүй"-гээр буюу Прокурорын дээд шатны байгууллага шиг хандаад байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурорын дутуу боосон түүхий нойтон хэргүүдийг яаж шийдвэрлэх талаар чиглэл өгдөг байгууллага болчихсон байна. Нэг бол нотол, нотлогдохгүй бол цагаатга. Түүнээс биш нэг хэргийг олон дахин шүүж, магадгүй гэм буруугүй ч байж болох хэрэг дээр иргэдийг цаг наргүйгээр олон жил залхаадаг, зовоодог ийм асуудал байж болохгүй гэсэн хуулийг өнөөдөр шүүх үл тоомсорлож байна. Шүүхийн хууль зөрчсөн ажиллагаанд оролцоод явах боломжгүй учраас Шүүхийн сахилгын хороонд хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байгаа юм. Шударгаар шүүлгэх эрх гэж иргэний суурь эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Энэ бол хуулийн дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрх. Бүх процесс хуулийн дагуу явах ёстой. Гэтэл шүүх маань хуулиа зөрчлөө" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Түүнчлэн өмгөөлөгчид "Иргэд боломжит богино хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхийг НҮБ-ын Хүний эрхийн тунхаглалд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл хэргийг шалгаад буруу бол буруутайг нь тогтоо. Хэрэв буруугүй бол битгий хүнийг зовоогоод бай гэдэг агуулгатай хууль. Шүүх энэ хуулийг тоохгүйгээр нэг хүнийг зөвхөн шүүхийн шатанд нь 4-6 жилээр уядаг. Магадгүй тэр хүн гэм буруугүй нь шүүхээр тогтоогдож болох хүн шүү дээ. Буруутай ч байж болно, тэр нь дараагийн асуудал. Гол нь энэ хүнд шийтгэж болох ялаас нь илүү хүнд цээрлэл үзүүлж шүүхийн шатанд уяатай байлгаж болохгүй гэдэг хуулийг УИХ баталсан. Яг үүнтэй ижил төстэй агуулга зарчмын ач холбогдолтой шийдвэрийг Үндсэн Хуулийн Цэцээс удаа дараа гаргаж байсан. Харамсалтай нь шүүх л хуульд захирагдахгүй болсон байна. Өөрөөр хэлбэл шүүх маань намайг хэн шүүх вэ гэдэг байр суурьтайгаар асуудалд хандаж байна. Шүүхийн дээр хууль байгаа. Үнэхээр хууль нь байдаг юм бол хуулиа хэрэгжүүлж хууль зөрчсөн шүүгч байгаа бол хариуцлага тооцсоноор энэ асуудал жигдэрнэ. Энэ асуудлыг орхивол шүүх нь хааяа хуулиа зөрчөөд байж болдог юм аа гэдэг назгайрсан буруу жишиг рүү орох аюултай. Мөрдөгч, прокурорын хийх ёстой гол ажил бол хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаад үнэхээр гэмт хэрэг гэж үзсэн хэргээ шүүх рүү оруулах ёстой. Гэтэл өнөөдөр манай процесс эрдмийн ажлын урьдчилсан хамгаалалт гэдэг шиг дутуу хагас боогоод шүүхээс чиглэл авахаар өгчхөөд байна. Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, иргэний маргаанаа ч ялгахгүйгээр болсон, болоогүй шалгасан болоод шүүх рүү өгдөг. Шүүхээс чиглэл авч байгаад дараа нь ажиллагаагаа хийдэг жишиг рүү орчихсон. Үүний үр дагаварт хэн хохирч байна вэ гэвэл гэм буруугүй ч байж болох шалгагдаж байгаа иргэд хохироод байна. Хэрвээ дутуу шалгаад магадгүй ял завших нөхцөл байдал үүснэ гэж байгаа бол хариуцлагыг мөрдөгч, прокурор хүлээх ёстой. Шүүх энэ асуудалд оролцоод “заавал яллаад ир” гэж прокурорын яллах чиг үүргийг хэрэгжүүлээд байж болохгүй. Зарим жишээн дээр гарч байгаачлан прокурорын буруутгаагүй зүйл ангиар хүртэл “энэ хэргийг шалгаагүй байна” гээд буцааж байна" гэв. Тэрбээр сэтгүүлчийн асуултад нэмж дараах хариултыг өгөв. Сэтгүүлч: Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдвол цагдан хоригдсон хоногоор Иргэний шүүхээр хохирлоо нөхөн төлүүлэх боломж байдаг. Хэдий шүүх дээр хэрэг нь гацсан ч хохирлоо барагдуулах боломж байгаа юу? Хуульч: Манайд өртөг нь бага. Нэг хоног хоригдсон бол 15,000 төгрөг байдаг. Нөхөн олговор нь нэг хоолны ч үнэ хүрэхгүй мөнгө. Цагдан хоригдоно гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш шүү дээ. Шүүхийн өмнөх шатанд авдаг арга хэмжээ. Прокурорын саналаар авдаг арга хэмжээ, таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл. Гэхдээ үр дагавар нь аюултай. Өөрөөр хэлбэл хорих ялтай ижил үр дагавартай буюу хүний үндсэн эрхийг хязгаарладаг.

Read full article → Compare