⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Байгалийн хийн эрчим хүчний эх үүсвэр төслийг зарим төлөөлөгч эсэргүүцсэн ч түншлэлийн гэрээг Хятадын компанитай байгуулахыг зөвшөөрөв

ikon.mn ·Mongolia · economy
Words
744
Chars
5779
AI summary
Yes
Full story

The regular IX session of the Citizens' Representative Khural continued today with a vote on a draft resolution tied to a natural gas project. Representatives approved the draft by 71 percent, granting the right to establish a partnership agreement with China's Tianjin Zhongchang Construction Engineering LLC. The agreement concerns the “Natural liquefied gas fuel supply and gas energy source” project, which some representatives opposed.

НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр үргэлжилж, “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн түншлэлийн гэрээг БНХАУ-ын “Тяньжинь Жунчан Барилга Инженеринг” ХХК-тай байгуулах эрх олгох тогтоолын төслийг төлөөлөгчдийн 71 хувийн саналаар баталлаа. “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг санхүүжүүлэх зорилгоор ₮75 тэрбум төгрөг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг 2026 онд багтаан үе шаттай арилжаалахыг Засгийн газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад зөвшөөрчээ. Төслийн талаар нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл нь Дэнжийн мянга дэд төвийн дулааны хэрэгцээг хангах, байгалийн хийн дэд бүтцийн суурийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд гурван бүрэлдэхүүн, хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Нэгдүгээрт 58МВт-ын хүчин чадалтай, хийн дулааны станцыг богино хугацаанд барина. Хоёрдугаарт Цагаандаваанд шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах хадгалах, дахин хийн төлөвт хувиргах хувиргах байгууламжийг барина. Гуравдугаарт хий дамжуулах үндсэн ...

Open article