Nvidia-гийн дуулиантай холбогдуулан Трампын засгийн газрын нэг сайд нөгөө сайдаа “сайн ажиллаагүй” хэмээн шүүмжлэв
- Words
- 577
- Chars
- 4300
- AI summary
- Yes
U.S. Treasury Secretary Scott Bessent criticized the Commerce Department, led by Howard Lutnick, for failing to properly control exports of high-performance artificial intelligence chips. The criticism is tied to the controversy around Nvidia. The controversy has widened and reached the level of President Donald Trump's government.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент хиймэл оюун ухааны өндөр хүчин чадалтай чипүүдийн экспортод зохих хяналт тавьж чадаагүй хэмээн Ховард Лютникээр удирдуулсан худалдааны яамыг шүүмжилжээ. Энэ нь Nvidia компанийг тойрсон дуулианы хүрээ өргөжин тэлж, ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын түвшинд хүрснийг харуулж байна. АНУ-ын гадаад худалдаа, экспорт, импортын бодлогыг хариуцдаг Худалдааны яамны үйл ажиллагааны талаар тайлбар өгөхийг шаардсан улс төрийн хүрээнийхний дарамт шахалт ч улам нэмэгдэж байгаа юм. Тус яамны сайд Лютник нь Nvidia компанийн саяхан огцорсон гүйцэтгэх захирал Женсен Хуантай ойр дотно харилцаатай хүн. Хуан өөрийн компанийн үйлдвэрлэсэн чипүүдийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ тэр Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй эмэгтэйтэй гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан нь ил болсон юм. Уг эмэгтэйн ажиллаж байсан Сингапурын Megaspeed компанийг Nvidia-гийн чипүүдийг Хятад руу хууль бусаар зөөвөрлөсөн байж болзошгүй гэх сэжгээр АНУ-ын төрийн байгууллагууд шалгаж байсан хэдий ч тус компани нь Америкийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг хориглосон байгууллагуудын жагсаалтад ороогүй байжээ. Сангийн сайд Ско...
Open article