Nvidia-гийн дуулиантай холбогдуулан Трампын засгийн газрын нэг сайд нөгөө сайдаа “сайн ажиллаагүй” хэмээн шүүмжлэв

ikon.mn · world
Full story

U.S. Treasury Secretary Scott Bessent criticized the Commerce Department, led by Howard Lutnick, for failing to properly control exports of high-performance artificial intelligence chips. The criticism is tied to the controversy around Nvidia. The controversy has widened and reached the level of President Donald Trump's government.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент хиймэл оюун ухааны өндөр хүчин чадалтай чипүүдийн экспортод зохих хяналт тавьж чадаагүй хэмээн Ховард Лютникээр удирдуулсан худалдааны яамыг шүүмжилжээ. Энэ нь Nvidia компанийг тойрсон дуулианы хүрээ өргөжин тэлж, ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын түвшинд хүрснийг харуулж байна. АНУ-ын гадаад худалдаа, экспорт, импортын бодлогыг хариуцдаг Худалдааны яамны үйл ажиллагааны талаар тайлбар өгөхийг шаардсан улс төрийн хүрээнийхний дарамт шахалт ч улам нэмэгдэж байгаа юм. Тус яамны сайд Лютник нь Nvidia компанийн саяхан огцорсон гүйцэтгэх захирал Женсен Хуантай ойр дотно харилцаатай хүн. Хуан өөрийн компанийн үйлдвэрлэсэн чипүүдийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ тэр Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй эмэгтэйтэй гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан нь ил болсон юм. Уг эмэгтэйн ажиллаж байсан Сингапурын Megaspeed компанийг Nvidia-гийн чипүүдийг Хятад руу хууль бусаар зөөвөрлөсөн байж болзошгүй гэх сэжгээр АНУ-ын төрийн байгууллагууд шалгаж байсан хэдий ч тус компани нь Америкийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг хориглосон байгууллагуудын жагсаалтад ороогүй байжээ. Сангийн сайд Скотт Бессент Баасан гарагт CNBC сувагт өгсөн ярилцлагадаа Бессент хэд хэдэн байгууллага Megaspeed-ийг хязгаарлалтад өртөх байгууллагуудын хар жагсаалтад оруулахыг олон сарын турш дэмжиж байсныг баталсан байна. "Гэвч эцсийн шийдвэр гаргах эрх Худалдааны яаманд бий... Тиймээс тэдний дотоод үйл явцын талаар тэднээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй болно" гэж тэр хэлжээ. Бессентийн энэ мэдэгдлийн өмнөхөн Nvidia компанид дэвшилтэт чипүүдээ экспортлох зөвшөөрөл олгоход Худалдааны яам ямар үүрэг гүйцэтгэсэн талаар тайлбар авахаар Сенатын Банкны хороо сайд Лютникийг ирэх сард болох сонсголд дуудсан юм. Конгрессын бусад хороод ч мөн Лютник болон түүний удирддаг яамнаас Nvidia болон Хуантай холбоотой бүх баримт бичиг, бүртгэлийг үзүүлэхийг шаардах болжээ. Бессент уг компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулах ажил удааширсанд, мөн хиймэл оюун ухааны чипүүд Хятад руу алдагдсан тухай мэдээлэлд "сэтгэл дундуур" байгаагаа илэрхийлсэн байна. "Nvidia-гийн H100 загвараас илүү хүчирхэг чипүүд Хятадад экспортлогдох ёсгүй гэдгийг ерөнхийлөгч Трамп маш тодорхой хэлсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар чип алдагдсан явдал нь маш харамсалтай бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөнд манай томоохон компаниудыг хохироож, Хятадын талд давуу тал олгож байна" гэж тэр хэлжээ. Дараа нь Бессент бас Nividia компанийн хариуцлагын асуудлыг хөндсөн байна. "Өнөөдрийг хүртэлх Женсен Хуаны хувь хүний сул талууд л хөндөгдөж байлаа" гэж тэр CNBC сувгийн "Squawk Box" нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. "Энд гол анхаарах ёстой асуулт бол: Nvidia компани өөрийн харилцагчаа сайн мэдэж байсан уу? Мөн тэдний бүтээгдэхүүн буруу гарт орохоос сэргийлэх, эсвэл зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэдэг 'хуурамч' (shell) компаниудтай худалдаа хийхээс зайлсхийх чиглэлээр Nvidia дотроо дорвитой арга хэмжээ авсан уу? Энэ асуудалд тус компанийн холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэж Бессент хэлсэн байна. Бессентийн энэхүү хатуу шүүмжлэл нь Трампын засаг захиргааны дотоод маргаан зөрчил олон нийтэд ил болсон ховор тохиолдол юм. Гэхдээ өмнө нь ч Бессент, Лютник хоёрын хооронд үл ойлголцол, хурцадмал байдал үүсэж байсан гэх мэдээллүүд бий. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр 2024 онд Трампыг хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхийн өмнөхөн тэд хоёулаа Сангийн сайдын албан тушаалын төлөө өрсөлдөж байсан бол өнгөрсөн жил засаг захиргааны гаалийн татварын бодлогын асуудлаар мөн зөрчилдөж байжээ. Трамп, Лютник нар Женсен Хуан бас Хятадын тагнуул байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй Megaspeed компанийн удирдах албан тушаалтан асан эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх асуудлаар Сенатын Банкны хорооны өмнө очиж мэдүүлэг өгөхөөр дуудагдсан юм. Тус хорооны дарга, Бүгд Найрамдах намын сенатор Тим Скотт сошиал хуудсандаа "Сүүлийн үеийн мэдээллүүд манай үндэсний аюулгүй байдал болон АНУ-ын чухал технологиудыг хамгаалах асуудалд ноцтой санаа зовнилыг төрүүлж байна" гэж бичжээ. Төлөөлөгчдийн танхимын Татвар, орлогын хорооны тэргүүлэх гишүүн Ричард Э.Нил, Сенатын Санхүүгийн хорооны тэргүүлэх гишүүн Рон Вайден нар Nvidia компанид эдгээр чипийг экспортлох зөвшөөрөл олгосон үйл явцыг шалгаж эхэлсэн байна. Эх сурвалж: BBC

Read full article → Compare