⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

ikon.mn ·Mongolia · world
Words
362
Chars
2412
AI summary
Yes
Full story

Preliminary data for the first ten months of 2026 put the consolidated state budget's total revenue and aid at 29.7 trillion tugrik, the National Statistics Office reported. Revenue was 4.6 trillion tugrik higher than in the same period a year earlier. Budget spending and net lending reached 27.4 trillion tugrik, up 2.5 trillion tugrik. The budget balance showed a deficit of 1.4 trillion tugrik.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол төсвийн зарлага болон цэвэр зээл 27.4 их наяд төгрөг болж 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 10 сард 27.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 2025 оны эхний 10 сард 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байжээ. Татварын нийт орлого 2026 оны эхний 10 сард 23.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 (11.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 767.5 (17.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 835.5 (17.3%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 728.2 (10.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 46.8 (5.6%) тэрбум төгрөгөөр буурчээ. 2026 оны эхний 10 сард татварын нийт орлогын 31.7 хувийг орлогын албан татвар, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.8 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны о...

Open article