⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Дайн эхэлснээс хойших Украины хамгийн том агаарын довтолгооны үеэр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүр гэмтжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
438
Chars
3209
AI summary
Yes
Full story

Russia reported that Ukraine carried out its largest air attack since the start of the war on Monday. The attack slightly damaged an important bridge linking Russia’s mainland to the occupied Crimean peninsula. Oil refineries in several regions were hit.

Дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоогоо Украины тал Даваа гарагт гүйцэтгэснийг Орос улс мэдэгджээ. Энэхүү халдлагын улмаас Оросын үндсэн нутаг дэвсгэрийг эзлэгдсэн Крымийн хойгтой холбодог чухал гүүр бага зэрэг гэмтэж, хэд хэдэн бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэрүүд цохилтод өртсөн байна. Оросын арми сүүлийн 24 цагийн дотор Украины 2,049 ширхэг дрон болон Фламинго төрлийн алсын тусгалтай дөрвөн пуужинг устгасан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Москва хотын дарга Сергей Собянины мэдээлснээр үүний 600 орчим нь нийслэлийг чиглэсэн байна. Үүнтэй зэрэгцэн Киев хотод нэг өдрийн дотор агаарын довтолгооны түгшүүрийн дохио 17 удаа дуугарсан нь дээд үзүүлэлт болжээ. Оросын цохилтын улмаас дор хаяж долоон хүн амиа алдаж, эрчим хүчний дэд бүтцэд хийсэн халдлагын улмаас 50,000 хүн цахилгаангүй болсон байна. Энэхүү ширүүн дайралтууд нь АНУ, Украин, Оросын төлөөлөгчид дайныг зогсоох зорилгоор хэлэлцээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа болж байгаа юм. Украины дайн 2022 оны хоёрдугаар сард Орос улс бүрэн хэмжээний түрэмгийлэл өдөөснөөр эхэлсэн билээ. Москвагаас томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов нисгэгчгүй онгоцнууд Оросыг тус хойгтой холбосон гүүрэнд довтолсныг батал...

Open article