Дайн эхэлснээс хойших Украины хамгийн том агаарын довтолгооны үеэр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүр гэмтжээ

ikon.mn · world
Full story

Russia reported that Ukraine carried out its largest air attack since the start of the war on Monday. The attack slightly damaged an important bridge linking Russia’s mainland to the occupied Crimean peninsula. Oil refineries in several regions were hit.

Дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоогоо Украины тал Даваа гарагт гүйцэтгэснийг Орос улс мэдэгджээ. Энэхүү халдлагын улмаас Оросын үндсэн нутаг дэвсгэрийг эзлэгдсэн Крымийн хойгтой холбодог чухал гүүр бага зэрэг гэмтэж, хэд хэдэн бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэрүүд цохилтод өртсөн байна. Оросын арми сүүлийн 24 цагийн дотор Украины 2,049 ширхэг дрон болон Фламинго төрлийн алсын тусгалтай дөрвөн пуужинг устгасан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Москва хотын дарга Сергей Собянины мэдээлснээр үүний 600 орчим нь нийслэлийг чиглэсэн байна. Үүнтэй зэрэгцэн Киев хотод нэг өдрийн дотор агаарын довтолгооны түгшүүрийн дохио 17 удаа дуугарсан нь дээд үзүүлэлт болжээ. Оросын цохилтын улмаас дор хаяж долоон хүн амиа алдаж, эрчим хүчний дэд бүтцэд хийсэн халдлагын улмаас 50,000 хүн цахилгаангүй болсон байна. Энэхүү ширүүн дайралтууд нь АНУ, Украин, Оросын төлөөлөгчид дайныг зогсоох зорилгоор хэлэлцээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа болж байгаа юм. Украины дайн 2022 оны хоёрдугаар сард Орос улс бүрэн хэмжээний түрэмгийлэл өдөөснөөр эхэлсэн билээ. Москвагаас томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов нисгэгчгүй онгоцнууд Оросыг тус хойгтой холбосон гүүрэнд довтолсныг баталж, үүний улмаас хөдөлгөөний хязгаарлалт тогтоосныг мэдэгдсэн байна. Керчийн гүүр гэгддэг энэхүү байгууламжийг Орос улс 2014 онд тус хойгийг эзлэн авч, өөртөө нэгтгэсний дараа барьж босгосон юм. 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр гүүрийг нээж байв. Оросын дайныг дэмжигч цэргийн шинжээчид Телеграм сувагтаа гүүр шууд халдлагад өртөөгүй, харин дроны цэнэгт хошууны хэлтэрхий унаснаас болж гэмтсэн гэж бичжээ. Украины аюулаас хамгаалах алба болон цэргийн тагнуулын ерөнхий газар энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Оросын хяналтад буй нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Украины Атеш нэртэй партизаны бүлэг олон нийтийн сүлжээгээр мэдээлэхдээ Крымийн эрх баригчид Керчийн гүүр "цаашид дахин халдлагад өртөж болзошгүй" хэмээн болгоомжилж байгаа бөгөөд Москва нөхцөл байдлыг дутуу үнэлж байгаад санаа зовж байгаа гэнэ. Керчийн гүүрнээс гадна Украины дронууд эрчим хүчний хэд хэдэн байгууламж, тэр дундаа өмнөд бүсийн Краснодар мужийн Ильскийд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт довтолжээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт Орос улс Украины гүүрнүүдийг чиглэсэн зохион байгуулалттай ажиллагаа явуулж байгааг буруутгаж байв. Түүний хэлснээр энэ нь "Украиныг хуваах... мөн тус улсыг хөндлөн гулд дайран өнгөрдөг Днепр мөрний хоёр эрэг дээрх хүмүүсийн амьдралыг аль болох хүндрүүлэх" зорилготой байжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид болох Жаред Кушнер, Стив Виткофф нар Путин, Зеленский хоёртой дараалан уулзаж, дипломат яриа хэлэлцээ өрнүүлсэн хэдий ч энх тайван тогтох ирээдүй бүрхэг хэвээр байна. Орос, Украин, АНУ-ын дараагийн яриа хэлэлцээнд Европыг төлөөлж Их Британи, Франц, Герман, Итали, Польш улсууд болон Европын Холбооны төлөөлөгчөөс бүрдсэн баг оролцохоор болжээ. Гэвч Кремлийн эрх баригчид Европын талын санал, байр суурийг үл тоомсорлосон хэвээр байна. "Тэдний байр суурь энх тайвны үйл явцад хэрхэн тус дөхөм болохыг бид ойлгох хэрэгтэй гэдгийг нэг бус удаа хэлсэн" хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Эх сурвалж: BBC

Read full article → Compare